Улсын Их Хурлын
гишүүн
УИХ-ын гишүүний хувьд өөрийн сонгогдсон СХД-ийн иргэдээс ирж буй олон асуудлуудыг шийдвэрлэн ажиллаж байна. 2008 оноос хойших хугацаанд иргэд, сонгогчдоос нийт 1800 гаруй санал хүсэлт ирсэний 700 гаруй асуудлыг холбогдох байгууллагад нь уламжилж, 1100 гаруй санал хүсэлтийг бодит ажил болгон хэрэгжүүлж байна.
Өнгөрсөн хугацаанд УИХ-ын гишүүний хувьд тойрогтоо хийж буй ажлыг үндсэнд хоёр хэсэгт хуваана.
1. Бодлогын түвшинд хийж хэрэгжүүлж буй эрх зүйн акт, баримт бичгийг батлан гаргахад иргэд, сонгогчдоос ирсэн санал хүсэлтийг тусгах.
2. Тойрогт шаардлагатай байгаа хөрөнгө оруулалтын ажил буюу иргэдээс ихээр ирдэг зам, гүүр, худаг, орчны тохижилтын саналуудыг хүлээн авч хэрэгжүүлэх тал дээр ажиллаж ирсэн.
2009, 2010, 2011 онуудад иргэдээс хамгийн ихээр ирж буй санал нь өөрсдийн амьдарч буй газрынхаа ойр орчмыг тохижуулж өгөх тал дээр түлхүү санал ирүүлсэн ба үүний дагуу Толгойт, Баянхошуу, Өнөр /1-р хороолол/ бүсүүдэд тус бүрд нь томоохон бүтээн багуулалтын ажлыг санаачлан хийж ирсний заримыг дурьдвал ӨНӨР бүсэд 1-р хорооллын 34-р байрнаас хойш Дэнжрүү гарсан хэсэгт 2,3км автозам, 33-р байрны зүүн талд 90:45 хэмжээтэй хиймэл зүлэг бүхий хөл бөмбөгийн талбай, 62-р сургуулийн гадна спорт талбай, 2-р байрны урд усан оргилуур, 5 шарын 13Б байрны урд усан оргилуур, 21-р хорооллын 60 айлуудын дунд усан оргилуур бүхий талбай байгуулж байна. ТОЛГОЙТ бүсэд 106, 107-р сургуулийн гадна спорт талбай, 42-р сургуулийн гадна спорт талбай, мөн хүүхдийн парк байгуулж, СХД-ийн 4-р хорооны Их нарангийн зам дагуу спорт талбай байгуулсан. БАЯНХОШУУ бүсэд 67, 76, 104-р сургуулийн гадна спорт талбай байгуулан ажиллаж байна.
Дээрхээс гадна эрүүл мэндийн салбар, боловсролын салбарт шаардлагатай хөрөнгө оруулалтын асуудлыг шийдвэрлэн ажиллаж байгаа бөгөөд СХД-ийн хэмжээнд байдаг улсын болон хувийн хэвшлийн нийт 47 цэцэрлэгт жил бүр олон жил болсон ариун цэврийн шаардлага хангахааргүй хүүхдийн орны даавуу, толгоомуудыг шинэчлэх ажлыг санаачлан зохион байгуулж ирсэн.
Мөн иргэдэд эрүүл мэндийн анхан шатны үйлчилгээг хүргэдэг Өрхийн эмнэлгүүдтэй хамтран ажиллаж, тэдний иргэдэд үйлчилгээ үзүүлэх орчин, нөхцлийг сайжруулах тал дээр анхааран 3, 4, 8, 9, 15-р хороодын өрхийн эмнэлгүүдийн байрны орчин нөхлийг сайжруулаад байна.

