Ардчилсан Намын

дарга

 

1958 онд Увс аймгийн Улаангом хотод төрсөн.

 

1976-1981 онд МУИС-ийг биофизикч, физикийн багш мэргэжлээр төгссөн. 

 

Удирдлагын хөгжлийн институтийн төрийн захиргааны удирдлагын 
ангийг төгссөн. Москвагийн Улсын Их сургууль, Хумбольдтын их сургуульд биофизикийн чиглэлээр мэргэжил дээшлүүлж, ХБНГУ-д намын ажлын удирдлагын чиглэлээр дамжаа дүүргэсэн. Англи, орос хэлтэй.


1981-1990 онд МУИС-ийн биофизикийн тэнхимд багш

1990-1992 онд Монголын Социал Демократ намын нарийн бичгийн дарга

1992-1993 онд Удирдлагын хөгжлийн институтэд сонсогч

1993-1994 онд “Энэ өдөр” ББХК-ийн захирал

1994-1996 онд Монголын Социал Демократ Намын Ерөнхий Нарийн Бичгийн Дарга

1996-2000 онд Улсын Их Хурлын гишүүн

1998-1999 онд Хөдөө Аж Ахуй, Үйлдвэрийн сайд

1999 онд УИХ-ын Аюулгүй Байдал, Гадаад Бодлогын Байнгын Хорооны дарга

1999-2000 онд Монголын Социал Демократ намын Ерөнхий Нарийн Бичгийн Дарга 

2000-2001 онд Сонгинохайрхан дүүргийн Ардчилсан Намын дарга

2001-2003 онд Ардчилсан намын Ерөнхий Нарийн Бичгийн Дарга

2003-2004 онд “Алтангадас” сэтгүүлийн ерөнхий эрхлэгч

2004 оны 08-09-р сард Засгийн газрын Хэрэг Эрхлэх Газрын Дэд дарга

2004 оны 09 сараас 2006 оны 01 сар хүртэл Монгол Улсын Засгийн Газрын гишүүн, Сангийн сайд

2006 оны 10 сараас УИХ дахь Ардчилсан Намын Зөвлөлийн зөвлөх, 2008 оны 1-р сараас Ардчилсан Намын Бодлогын Зөвлөлийн дарга

2008 оны 6 сарын 29-нөөс УИХ-ын гишүүн.

2008 оны 08 сарын 30-наас Ардчилсан Намын даргаар ажиллаж байна.

2008 оны 9 сарын 19-нөөс Монгол Улсын Тэргүүн Шадар Сайдаар одоог хүртэл ажиллаж байна.